2019/05/22

Keto mashed potato - Кето төмсний нухаш


Орц (төмсний нухаш: 4 хүний хоолны порц):
• 500 гр цагаан цэцэгт байцаа
• 60 мг өтгөрүүлсэн сүү (heavy cream)
• 3 хоолны халбага масло
• 5 хумс саримас
• 2 хоолны халбага хатаасан розмарин (rosemary)
• 3 цайны халбага Parmesan бяслаг
• Хар перц амталгаагаар
• Давс амталгаагаар


 Хийх заавар:
• Цагаан цэцэгт байцааг жижиглэн жигнүүрт хийн 10 минут орчим жигнэж болгоно.
• Цахилгаан холигчинд болсон цэцэгт байцаа болон бусад орцоо хийн жигд нухаш болох хүртэл холино.


 
 
 
 

 
 Шим тэжээл (1 хүний хоолны порц):
• Нүүрс ус: 4 гр
• Эслэг: 3 гр
• Өөх тос: 15 гр
• Уураг: 3 гр
• Илчлэг: 164 ккал

*Жич: Төмсний хучмалыг санаа өгөх зорилгоор хийсэн. Үүнд: 350 гр орчим махыг сонгино, саримасаар амтлаад шарах шүүгээнд 180 хэмд 10 минут орчим шарж болгосон. Хүнсний шим тэжээлд махны шим тэжээл ороогүй болно.

1 comment: