Орц:
• 75 гр бууцай
• 50 мг heavy cream эсвэл цөцгий
• 25 гр сонгино
• 5 гр буюу 1/2 хумс саримас
• 1/2 хоолны халбага масло
• 150 гр ус эсвэл ясны шөл
• 1/2 хоолны халбага хуурсан нарсны самар
• Давс, перц амталгаагаар
Хийх заавар:
Шөл хийх савандаа масло хайлуулан жижиглэн хэрчсэн сонгино болон саримасаа шаргалтах хүртэл хуурна. Үүн дээрээ бууцай болон шөлнийхөө талыг нэмж буцалгана (Ойролцоогоор 2 минут). Өөрт байгаа дурын хутгагч (blender) ашиглан шөлийг зутан болгоно. Үүний дараа үлдсэн шөл болон кремээ нэмж сайтар хутгана. Бэлэн болсон шөлөө аягалан дээр нь нарсны самраа цацаж өгөөрэй.
Хэрвээ таны blender хуванцар материалтай бол шөлийг хөргөж ашиглаарай. Өөрөөр хэлбэл ашиглах заавраа шалгаарай.
Шөлний шимт тэжээл (ясны шөлөөр хийхэд):
• Илчлэг: 312 ккал• Нүүрс ус: 5.8 гр
• Ислэг: 2.3 гр
• Уураг: 8 гр
• Өөх тос: 28.8 гр








0 Сэтгэгдэл:
Post a Comment