2019/09/04

Chicken with zucchini - Тахианы мах хулуутай хуурга


Орц: 

• 100 гр тахианы мах 
• 1 хумс сармис 
• 1 ширхэг ногоон сонгино 
• 1/2 аяга хэрчсэн улаан лооль 
• 1/2 хулуу 
• 2 хоолны халбага чидуны тос 
• давс, перц амтлагаагаар 

Хийх заавар:

1. Хайруулын тавгандаа тос хийж халаан сармис, сонгиноо хуурна. 
2. Хэрчсэн тахианы махаа амтлагчийн хамт нэмж хуурна. 
3. Улаан лооль нэмэн шүүсийг нь гартал сайтар хуурна. 
4. Хулууг нэмэн 3-4 минут хуураад шүүслэг, зөөлөн амттай хуурга бэлэн болно. 

Шим тэжээл: 

• Нүүрс ус: 5 гр 
• Эслэг: 2 гр 
• Өөх тос: 33 гр 
• Уураг: 30 гр 
• Илчлэг: 446 ккал

0 Сэтгэгдэл:

Post a Comment