Кето, кето хооллолт

Кето хооллолт гэдэг нь нүүрс усны хэрэглээг багасгаж, сайн өөх тосыг хүнсээрээ авахыг хэлнэ.

Зөвшөөрөгдөх хүнс

Кетод зөвшөөрөгдөх болон зөвшөөрөгдөхгүй хүнсний жагсаалт.

Зөвлөгөө

Та макрогоо тооцоолж, кетоноо шалгаж, дасгал хийсэн ч жин чинь буурахгүй л байсаар байна уу? Хүмүүс ихэвчлэн дараах алдааг гаргаж үр дүнд хүрч чаддаггүй.

Макро тооцоолуур

Биен дэх өөхний хэмжээг тооцоолохдоо US Navy, макро тооцоолуур нь Mifflin St Jeor-ын аргыг тус тус ашигласан болно.

Хоолны жор

Кето хоолны жор - орц, хийх заавар, шим тэжээллийн мэдээлэлтэй.

2020/07/06

Турах уу, өөхөө шатаах уу?

Турах гэдэг нь эрдэс бодис, булчин масс, эрүүл мэндээ алдаж хэрзийхийг хэлдэг. Тэгэхээр "турах" хэрэг байна уу? Оронд нь илүүдэл өөхөө шатаая гэж ярьцгаая.

Нэгэнт "дараа нь хоол олдохгүй бол хэрэглэнэ" гээд хураачихсан арвин сайхан өөх байгаа юм чинь түүгээрээ л эрчим хүчээ нөхөөд явсан нь дээр, тийм үү?

Өөхийг дасгал хийгээд, эм уугаад, хоол хасаад шатаачихдаг юм биш. Өөх шатахад тодорхой нөхцөл бүрдсэн байх ёстой. Хамгийн гол нөхцөл нь өлсөөгүй байх ёстой. Өлсгөлөнгийн горимд хүний өөх шаталтын процесс зогсож бүх юмаа нөөцлөн хурааж эхэлнэ. Балга ус байсан ч эс хоорондоо нөөцлөөд эхэлдэг.

Өөхөө шатаах гэж байгаа нь энэ гээд өлсөөд яваад байвал юу болох вэ? Өдөрт иддэг хоолоо багасгаад л, калорын хэмжээгээ бууруулаад л, элдэв гүйлгэдэг, туулгадаг юм олж уугаад л... Ингэхэд таны өөх "шатах" уу, эрүүл мэнд "шатах" уу?

Өлсөнө гэдэг нь өдөрт авах ёстой илчлэг тэжээл хангалттай ирэхгүй байхыг хэлдэг. Тэрнээс ходоод хоосон байхыг хэлдэг юм биш. Ходоодоо шим тэжээлгүй хоосон нүүрс усаар дүүргээд яваад байхаар эсийн өлсгөлөн буюу "далд өлсгөлөнд" орчихдог. Энэ үед хүний биеийн өөх биш булчин задарч, эрдэс бодисын гүн дутагдалд орж эхэлнэ. Жин гоё буугаад л байх боловч өөх нь буухгүй ээ. Өөх буухгүй бол буцаад л таргална. Таргалах таргалахдаа салам дэлбэ таргална. Галбир малбир байхгүй болтлоо таргална. Буцаад турахад ямар ч үзэмжгүй болж турна. Биднийг гоо үзэмжтэй харагдуулдаг зүйл нь булчин. Булчингаа алдаад турчихаар хатсан алим шиг муухай харагдана. Өөхийг амархан хайлуулж болдог бол булчин түрнэ гэдэг чинь алаан байхгүй юу.

Кето дэглэм барьж байх явцад таны цэвэр өөх шатахаас гадна булчин зэрэг түрж байдаг. Иймээс жин олигтой бууж өгдөггүй. Галбир л гараад байна даа.

Доорх зургийг хардаа. Жин нь бүр нэмэгдсэн байгаа. Гэхдээ харагдах байдал шал өөр байгаа биз. Өдөрт идэх илчлэг бас өндөр байгааг анхаараарай.
Эх сурвалж: Кето дэглэм бүлгэм, Админ - Onon Enkhbayar

Keto Chocolate Mug Cake - Шоколадтай аяган бялуу

Орц - Ingredients:
• 2 амны халбага цөцгийн тос
• 1/4 аяга буйлсын гурил
• 2 амны халбага кокоа нунтаг
• 1 ширхэг өндөг
• 2 амны халбага шоколадны үүрмэг (70%)
• 2 амны халбага сахар орлуулагч (Monkfruit, Stevia)
• 1/2 цайны халбага исгэгч
• 1/4 аяга өтгөн сүүн крем
• Чимх давс
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
• 2 tbsp butter
• 1/4 cup almond flour
• 2 tbsp cocoa powder
• 1 large egg, beaten
• 2 tbsp keto friendly chocolate chips
• 2 tbsp sweetener
• 1/4 cup heavy cream, for serving
• Pinch salt

Хийх заавар - Instructions:
1. Цөцгийн тосыг хайлуулна.
2. Бусад орцыг (сүүн кремээс бусад) хайлуулсан цөцгийн тосон дээрээ хийж сайтар хутгана.
3. Зуурмагаа богино долгионы зууханд хийнэ. Аяган бялуу 60 секунд бэлэн болно.
4. Сүүн кремээ өтгөртөл нь хутгаад бялуугаа идэх үедээ дээр нь жигд тараана. Амтархан идээрэй
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
1. Place butter in a microwave-safe mug and heat until melted, 30 seconds. Add remaining ingredients except whipped cream and stir until fully combined. Cook for 45 seconds to 1 minute, or until cake is set but still fudgy. 
2. Top with whipped cream before serving.

Шим тэжээл - Nutritional information:
• Нүүрс ус: 13 гр
• Эслэг: 7 гр
• Уураг: 15 гр
• Өөх тос: 44 гр
• Илчлэг: 470 ккал
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
• Net carbs: 13g
• Fiber: 7g
• Protein: 15g
• Fat: 44g
• Calories: 470kcal
Эх сурвалж: https://www.delish.com/