2019/05/09

Mini cheesecake - Бяслагны кремтэй бялуу

Ямар нэгэн зуух, хайруулын таваг, шарах шүүгээ болон богино долгионы зуух шаардлагагүйгээр бялуу хийж идэцгээе.



Орц:
Суурь 1: Шоколадтай суурь (3 ширхэг)
• 1+1/2 амны халбага масло
• 3 амны халбага бүйлсийн гурил
• 1+1/2 амны халбага нунтаг какао
• 1/4 цайны халбага stevia сахар орлуулагч


Суурь 2: Кешью самартай суурь (3 ширхэг)
• 1+1/2 амны халбага масло
• 1/2 аяга кешью самар (cashews)
• 1/2 цайны халбага stevia сахар орлуулагч


Бяслагны крем (6 ширхэг)
• 170 гр бяслагны крем (cream cheese)
• 3 амны халбага цөцгийн тос (sour cream)
• 6 амны халбага heavy cream
• 1/2 амны халбага stevia сахар орлуулагч



Хийх заавар:
Суурь 1: Шоколадтай суурь
Масло хайлуулан бүйлсийн гурил, нунтаг какао болон сахараа нэмэн сайтар хутган аяган бялууны хэвэндээ хийнэ. Хөргөгчинд 20-оос доошгүй минутын хугацаанд хадгална.


Суурь 1: Кешью самартай суурь
Цахилгаан бутлагч ашиглан кешью самрыг нунтаглана. Нунтагласан самраа хайлуулсан масло болон сахартайгаа сайтар хутган аяган бялууны хэвэндээ хийнэ. Хөргөгчинд 20-оос доошгүй минутын хугацаанд хадгална.
 

Бяслагны крем 
Бяслагны крем дээрээ сахар орлуулагчаа нэмэн цахилгаан гар холигчоор холино. Холимог дээрээ цөцгийн тос болон heavy cream-ээ нэмэн жигд зуурмаг болох хүртэл сайтар холино.


Урьдчилж бэлдсэн сууриа бэлэн болмогц суурин дээрээ кремээ жигдхэн нэмж өгнө. Бэлэн болсон бяслагны кремтэй бялуугаа бэхжүүлэхийн тулд хөргөгчний хөргүүрийн хэсэгт 1-ээс 2 цаг байлгана.


Хүнсний шимт тэжээл (1 ширхэг):
Шоколадтай суурь
• Нүүрс ус: 0.9 гр
• Эслэг:1.1 гр
• Өөх тос: 9.4 гр
• Уураг: 1.7 гр
• Илчлэг: 93 ккал
Кешью самартай суурь
• Нүүрс ус: 5.9 гр
• Эслэг: 0.7 гр
• Өөх тос: 15.2 гр
• Уураг: 4 гр
• Илчлэг: 170 ккал
Бяслагны крем 
• Нүүрс ус: 2.6 гр
• Эслэг: 0.0 гр
• Өөх тос: 16.5 гр
• Уураг: 2.3 гр
• Илчлэг: 164 ккал

* Жич: Талх болон амттанг өөрийн хоногт авах шаардлагатай нүүрс ус, илчлэгтээ тохируулан идээрэй. Зөвшөөрөгдсөн хүнс ч гэлээ хэмжээ хэтрүүлвэл жин хасагдахгүй шүү.

0 Сэтгэгдэл:

Post a Comment