2019/05/02

Chia keto bread - Чиа үртэй кето талх #2

Чиа үртэй кето талхыг шарах шүүгээ ашиглахгүйгээр барих аргыг оруулж байна. Орц болон зуурмаг бэлтгэх арга нь Чиа үртэй кето талх-ны орц, заавраар шүү. 

Талх жигнэх заавар:
Зуурмаг бэлэн болмогц талх барих сав (тогоо)-ны дотор талыг тослон наалддаггүй цаасаар бүрж зуурмагаа хийж өгнө. Зуухны галыг хамгийн бага тохиргоон дээр тохируулсан бөгөөд нэг талыг 30-40 минут жигнэн талхаа эргүүлэн нөгөө талыг мөн адил хугацаанд жигнэж болгоно.


Хэрвээ та шарах шүүгээ ашиглахгүйгээр талх барих туршлагатай бол гал болон хугацаагаа өөрөөр тохируулж болно. Айл бүрийн зуухны хүчин чадал болон талх барьж буй тогооны материал харилцан адилгүй учир.

 
 


Шарах шүүгээнд чиа үртэй талх барих: https://www.zulketo.com/2019/04/blog-post_21.html

Будаа агшаагчинд чиа үртэй талх барих: https://www.zulketo.com/2019/07/chia-seeds-bread-3.html

0 Сэтгэгдэл:

Post a Comment