Кето, кето хооллолт

Кето хооллолт гэдэг нь нүүрс усны хэрэглээг багасгаж, сайн өөх тосыг хүнсээрээ авахыг хэлнэ.

Зөвшөөрөгдөх хүнс

Кетод зөвшөөрөгдөх болон зөвшөөрөгдөхгүй хүнсний жагсаалт.

Зөвлөгөө

Та макрогоо тооцоолж, кетоноо шалгаж, дасгал хийсэн ч жин чинь буурахгүй л байсаар байна уу? Хүмүүс ихэвчлэн дараах алдааг гаргаж үр дүнд хүрч чаддаггүй.

Макро тооцоолуур

Биен дэх өөхний хэмжээг тооцоолохдоо US Navy, макро тооцоолуур нь Mifflin St Jeor-ын аргыг тус тус ашигласан болно.

Хоолны жор

Кето хоолны жор - орц, хийх заавар, шим тэжээллийн мэдээлэлтэй.

2019/08/28

Coconut flour bread - Цагаан талх #2


Орц:

• 6 ширхэг өндөг
• 1/2 аяга наргилын гурил
• 1/3 аяга наргилын тос
• 1/3 аяга бүйлсийн сүү
• 1 хоолны халбага исгэгч
• 1 цайны халбага xanthan gym
• 1 цайны халбага давс

Хийх заавар:
1. Шарах шүүгээгээ 170 хэмд халаана.
2. Том саванд өндөг, наргилын тос, бүйлсийн сүүг хийж хутгана.
3. Гурил исгэгч, xanthan gum, давс нэмнэ.
4. Бүх орцоо жигд холилдтол сайтар хутгана.
5. Талхны хэвээ тослон зуурмагаа хийнэ (жижгэвтэр хэв сонгоорой)
6. Шарах шүүгээнд 30-40 минут жигнэж болгоно (шүдний чичлүүр модоор хатгаж үзэхэд хуурай гарч ирвэл болсон байна).
7. Хөргөөд зүсээрэй

Шимт тэжээл (2 зүсэм):

• Нүүрс ус: 5 гр
• Эслэг: 2 гр
• Өөх тос: 13 гр
• Уураг: 5 гр
• Илчлэг: 161 ккал