2019/05/01

Choco Nuts - Шоколадтай амттан

Шинээр эхэлж байгаа кето хоолтнууд маань хоол хооронд идэх зарим нэг амттанаа санаад байгаа бололтой санал хүсэлт харж санаа аваад Кето зөвлөгч Dr Berg-ийн хийдэг жороор амттан хийлээ.

Орц: 
• 1 хоолны халбага наргилын тос (coconut oil)
• 100 гр шоколад (90% хар) 
• 50 гр пекан самар (Кетод зөвшөөрөгдөх самрыг энд дарж харна уу)

Хийх заавар: 
Коконотын тос болон шоколадаа хамтад нь саванд хийж буцалж буй устай саванд хийж хайлуулна. Пекан самраа нэг нэгээр нь хайлсан шоколаданд дүрээд наалдаггүй цаасан дээр өрж хөргөгчинд 2 цаг орчим байлгаж бэлэн болгоно. 
Хайлуулсан шоколад үлдсэн учир өөрт байсан холимог самраа хийж хутгаад мөн адил наалддаггүй цаасан дээр нимгэн тарааж тавиад хөргөгчид байлгаад барьцалдаж бэлэн болохоор жижиглэж бэлдсэн.

0 Сэтгэгдэл:

Post a Comment