Кето, кето хооллолт

Кето хооллолт гэдэг нь нүүрс усны хэрэглээг багасгаж, сайн өөх тосыг хүнсээрээ авахыг хэлнэ.

Зөвшөөрөгдөх хүнс

Кетод зөвшөөрөгдөх болон зөвшөөрөгдөхгүй хүнсний жагсаалт.

Зөвлөгөө

Та макрогоо тооцоолж, кетоноо шалгаж, дасгал хийсэн ч жин чинь буурахгүй л байсаар байна уу? Хүмүүс ихэвчлэн дараах алдааг гаргаж үр дүнд хүрч чаддаггүй.

Макро тооцоолуур

Биен дэх өөхний хэмжээг тооцоолохдоо US Navy, макро тооцоолуур нь Mifflin St Jeor-ын аргыг тус тус ашигласан болно.

Хоолны жор

Кето хоолны жор - орц, хийх заавар, шим тэжээллийн мэдээлэлтэй.

2019/07/28

Hypothyroidism, Hashinoto's thyroiditis - Бамбай булчирхайн дутмагшил



Бамбай булчирхайн дутмагшилд бодисын солилцоо удааширдаг. Бодисын солилцоог нэмэгдүүлэхийн тулд: Дасгал хөдөлгөөн хийх тэр дундаа иог, уураг агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Бамбай булчирхайн дутмагшилд дараах зүйлсээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.
iodine - иод: зайлшгүй шаардлагатай.
  - иоджуулсан давс
  - далайн байцаа
  - загас
  - цагаан идээ
  - өндөг
selenium - селен: дааврыг "идэвхжүүлдэг" мөн бие махбодид хэрхэн хэрэглэхэд тусалдаг.
  - Бразил самар
  - туна загас
  - сарин загас
  - өндөг
  - legumes
zinc -цайр: дааврын биеийг идэвхжүүлдэг.
  - хясаа
  - sellfish - ширимп, хавч, хясаа ...
  - тахианы мах 

Бамбай булчирхайн дутмагшилд дараах шим тэжээлийг хэрэглэхийг татгалзах хэрэгтэй. Үүнд:
Goitrogens - хэвийн үйл ажиллагаанд саад болдог.
  - шар буурцаг: дүфү, edamame...
  - certain vegetables: байцаа, цэцэгт байцаа, кейл, бууцай
  - самар, үр тариа: шар будаа, хушны самар, газрын самар
Gluten - цавуулаг хоол хүнс
  - улаан буудай
  - хөх тариа
  - арвай

Хориглох хүнс:
• millet - шар будаа: бүх төрөл, мисо (miso)
• боловсруулсан хоол: hot dogs, бялуу, жигнэмэг
• шоколад, какао
• уух зүйл - кофе, ногоон цай
• нэмэлт бүтээгдэхүүн: селен, иодыг эмчийн зөвшөөрлөөр

Хааяа идэх хүнс:
• цавуулаг хүнс: талх, гоймон, сериал, шар айраг
• шар буурцаг: дүфү, tempeh, edamame, soy milk
• тоонолжин ногоо: цэцэгт байцаа, кейл, бууцай, байцаа
• зарим жимс: тоор, лийр, гүзээлзгэнэ...

Идэх хүнс:
• өндөг: бүтнээр нь идэх, өндөгний шар - иод, селен агуулдаг бол цагаан нь уураг агуулдаг
• мах: бүх төрөл
• загас: бүх далайн бүтээгдэхүүн
• ногоо: тоонолжин ногоо бага зэргийг болгож идэх
• жимс: berry, гадил, жүрж, улаан лооль
• цавуулаггүй үр тариа: chia seeds, маалинга, гурвалжин будаа
• сүү, цагаан идээ: бүх төрөл
• уух зүйл: ус, кафейн агуулаагүй кофе өдөрт 1 аяга (decaf cofe)

Бамбай булчирхайн дутмагшилтай хүмүүс кафейн (caffeine) агуулсан уух зүйл (кофе, ногоон цай), алкохол хэрэглэж болохгүй. Харин ногоо, жимс, өөх багатай махаар хооллох ёстой. Эдгээр нь илчлэг бага тул жин хасахад нөлөөлнө.

Тоонолжин төрлийн ногоог жигнэх, буцалгах (чанах), богино долгионы зууханд болгох, исгэхээр Goitrogen-ийн агууламж нь 33-50% буурдаг. Эдгээр ногоог бүрэн болгох хугацаа нь харилцан адилгүй байдаг.
• bok choy - юуцай
• broccoli - цэцэгт байцаа
• Brussels sprouts - Бруссель байцаа
• cabbage - байцаа
• cauliflower - цагаан цэцэгт байцаа
• collard greens 
• kale - кейл
• spinach - бууцай

Бамбай булчирхайн дутмагшилтай хүмүүс өдөрт 20 гр-аас багагүй нүүрс ус агуулсан хоол, хүнс идэх хэрэгтэй.

* iodine, selenium-ийг эмчийн заавраар нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна.

2019/07/25

Илүүдэл жингээ хасах уу? эсвэл Турах уу?

Сүүлийн үед таньдаг, таньдаггүй хүмүүс надад хандан...
• Яаж турах вэ?
• Чи аймар туржээ!
• Ямар бүтээгдэхүүн хэрэглэж турсан бэ?
• Тураагаад өг?!
• Турмаар байна! гэх мэтчилэн бичиж, ярих нь ихэсчихлээ.


"Яаж турсын", "Аймар туржээ" гэж хэлж, асууж байгаа хүмүүст "би тураагүй ээ, зүгээр л илүүдэл жингээ хассан юм шүү, турна гэдэг үг үүнд тохирохгүй" гэсэн хариу хэлдэг. Турах, тураал, туранхай гэх үгнүүдийг монгол хэлний тайлбар толь дээрх утгуудыг харвал:

• Турах: Туранхай, эцэнхий болох, турхан болох - мал турах (мал эцэж сульдах), хүн турах (хүн эцэж сульдах), эцэх турах [хоршоо] (а. Эцэнхий туранхай болох; б. Ядрах; в. Ихэд өлссөнөөс сульдаж ядрах).

• Тураал: Хоол тэжээлийн дутагдлаас хүн, амьтны бие эрхтэн хэвийн жингээ алдах эмгэг, тураал ихтэй (маш их турсан), тураалд орох (турахын туйлд хүрэх)
• Туранхай: Хүн, мал амьтан эцэнхий, турхан, туранхай мал (тарга хүч муутай мал), туранхай турсага (маш туранхай малыг муушаасан нь), туранхай хүүхэд (эцэнхий турьхан хүүхэд), эцэнхий туранхай [хоршоо] (хүн, мал амьтны хүч таргагүй, турь муутай байдал), туранхай туригар [хоршоо] (туранхай өндөр нарийн);
Тиймээс blog-ийн маань уншигч, facebook page-ийн маань дагагч та нар маань "турах" гэдэг үгийг мартаад бүгдээрээ "эрүүлжих, илүүдэл жингээсээ салах" гэж хэлж, ярьж, бичиж хэвшээрэй.

2019/07/11

Keto waffles - Кето Бельги вафли (өрмөнцөр)



Орц (8 ширхэг)- Ingredients (8 waffles):

• 1 аяга бүйлсийн гурил
• 1/2 аяга сүүн крем
• 4 ширхэг өндөг
• Давс амталгаагаар

• 1 cup almond flour
• 1/2 cup heavy cream
• 4 eggs
• Salt to taste

Хийх заавар - Instructions:



Шим тэжээл (2 ширхэг) - Nutritional information (2 waffles):

• Нүүрс ус: 4 гр
• Эслэг: 3 гр
• Уураг: 13 гр
• Өөх тос: 30 гр
• Илчлэг: 339 ккал
• Net carbs: 4g
• Fiber: 3g
• Protein: 133g
• Fat: 30g
• Calories: 339kcal

2019/07/01

Chia seeds bread - Чиа үртэй кето талх #3


Алдарч "Чиа үртэй кето талх" хийх жорыг олон үйлдэлт тогоонд хийж үзлээ. Орц болон зуурмаг бэлтгэх нь заавар нь яг адилхан.
Талхыг жигнэхдээ олон үйлдэлт тогооныхоо Bake тохиргоонд 40 минутын турш жигнэсэн. Амт нь өмнөх 2 заавартай яг адилхан сайхан болсон.




Шарах шүүгээнд чиа үртэй талх барих: https://www.zulketo.com/2019/04/blog-post_21.html

Шууд зуухан дээрээ чиа үртэй талх барих: https://www.zulketo.com/2019/05/chia-keto-bread-2.html