Турах гэдэг нь эрдэс бодис, булчин масс, эрүүл мэндээ алдаж хэрзийхийг хэлдэг. Тэгэхээр "турах" хэрэг байна уу? Оронд нь илүүдэл өөхөө шатаая гэж ярьцгаая.
Нэгэнт "дараа нь хоол олдохгүй бол хэрэглэнэ" гээд хураачихсан арвин сайхан өөх байгаа юм чинь түүгээрээ л эрчим хүчээ нөхөөд явсан нь дээр, тийм үү?
Өөхийг дасгал хийгээд, эм уугаад, хоол хасаад шатаачихдаг юм биш. Өөх шатахад тодорхой нөхцөл бүрдсэн байх ёстой. Хамгийн гол нөхцөл нь өлсөөгүй байх ёстой. Өлсгөлөнгийн горимд хүний өөх шаталтын процесс зогсож бүх юмаа нөөцлөн хурааж эхэлнэ. Балга ус байсан ч эс хоорондоо нөөцлөөд эхэлдэг.
Өөхөө шатаах гэж байгаа нь энэ гээд өлсөөд яваад байвал юу болох вэ? Өдөрт иддэг хоолоо багасгаад л, калорын хэмжээгээ бууруулаад л, элдэв гүйлгэдэг, туулгадаг юм олж уугаад л... Ингэхэд таны өөх "шатах" уу, эрүүл мэнд "шатах" уу?
Өлсөнө гэдэг нь өдөрт авах ёстой илчлэг тэжээл хангалттай ирэхгүй байхыг хэлдэг. Тэрнээс ходоод хоосон байхыг хэлдэг юм биш. Ходоодоо шим тэжээлгүй хоосон нүүрс усаар дүүргээд яваад байхаар эсийн өлсгөлөн буюу "далд өлсгөлөнд" орчихдог. Энэ үед хүний биеийн өөх биш булчин задарч, эрдэс бодисын гүн дутагдалд орж эхэлнэ. Жин гоё буугаад л байх боловч өөх нь буухгүй ээ. Өөх буухгүй бол буцаад л таргална. Таргалах таргалахдаа салам дэлбэ таргална. Галбир малбир байхгүй болтлоо таргална. Буцаад турахад ямар ч үзэмжгүй болж турна. Биднийг гоо үзэмжтэй харагдуулдаг зүйл нь булчин. Булчингаа алдаад турчихаар хатсан алим шиг муухай харагдана. Өөхийг амархан хайлуулж болдог бол булчин түрнэ гэдэг чинь алаан байхгүй юу.
Кето дэглэм барьж байх явцад таны цэвэр өөх шатахаас гадна булчин зэрэг түрж байдаг. Иймээс жин олигтой бууж өгдөггүй. Галбир л гараад байна даа.
Доорх зургийг хардаа. Жин нь бүр нэмэгдсэн байгаа. Гэхдээ харагдах байдал шал өөр байгаа биз. Өдөрт идэх илчлэг бас өндөр байгааг анхаараарай.
Эх сурвалж: Кето дэглэм бүлгэм, Админ - Onon Enkhbayar

























