Кето хооллолтын үед нүүрс ус ихтэй, үйлдвэрийн гаралтай (factory-farm) мах болон боловсруулсан хоол хүнснээс бүрэн зайлсхийна.
1. Чихэр агуулсан бүх төрлийн хоол хүнс: Энэ нь цусан дахь сахарын хэмжээ өсөх, инсулин нэмэгдэх шалтгаан болохоос гадна хоолны дуршил нэмэгдэж кетосисоос гаргадаг.
2. Бүх төрлийн будаа, буудай (буудай, хөх тариа, овьёос, эрдэнэ шиш, арвай, шар будаа, улаан буурцаг, будаа, гурвалжин будаа), quinoa болон цагаан төмс. Эдгээрийг агуулсан бүх төрлийн хоол хүнсийг идэхгүй. Жишээ нь: гоймон, талх, пицца, жигнэмэг гэх мэт.
3. Үйлдвэрийн гаралтай мах, загас: Эдгээр нь өндөр агууламжтай omega 6 тосны хүчлээр тэжээгдсэн байдаг.
4. Боловсруулсан хоол хүнс нь carrageenan (далайн ургамлаас гаргаж авсан коллоид бодис - удаан хадгалах, барьцалдуулах зорилгоор), натрит глутамины хүчил (MSG), сульфит (sulphites), бисфенол А (BPA) болон улаан буудайн цавуулаг агуулсан байдаг.
5. Байгалийн бус чихэр: чихрийн хордлого, чихрийн өвчин (диатез) болон бусад өвчнийг үүсгэдэг.
6. Боловсруулсан өөх тос (жишээ нь: наран цэцэг, канола, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын үрний тос), транс тос болон маргарин.
7. "Low-fat - өөх тос бага", "Low -сarb - нүүрс ус бага" болон "Zero-carb - нүүрс усгүй" бүтээгдэхүүнүүд: өөх тосгүй бүтээгдэхүүн, дайт сод болон ундаа (diet soda and drinks), өндөр нүүрс ус, цавуулаг болон амтлагч агуулсан бохь, гаа
8. Сүү (бага хэмжээний түүхий сүү, тослогийг нь аваагүй сүүг зөвшөөрдөг). Хэд хэдэн шалтгааны улмаас сүүг зөвшөөрдөггүй. Нэгдүгээрт: бүх төрлийн цагаан идээ, сүү нь ариутгалд орсны улмаас ашигтай бактеригүй байдаг. Хоёрдугаарт: нүүрс ус ихээр агуулдаг (100мг тутамд 4-5гр нүүрс ус агуулдаг). Кофе болон цайнд сүүний оронд крем, цөцгий хэрэглээрэй. Гуравдугаарт: Фармын аж ахуй эрхэлдэг газрууд үнээний сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд генетикийн өсөлтийн даавар (rBGH) ашигладаг. Хэрвээ та тослогийг нь аваагүй сүү авахаар бол "NO rBGH" гэсэн бичигтэйг сонгоорой.
9. Чихэрлэг, согтууруулах ундаанууд: шар айраг, чихэр агуулсан вино, коктейль гэх мэт.
10. Халуун орны жимс (хан боргоцой, манго, гадил гэх мэт) болон зарим нүүрс ус ихтэй жимснүүд (жүрж, усан үзэм гэх мэт). 100% цэвэр жимсний жүүс байсан ч болохгүй, чихэр их агуулдаг. Мөн хатаасан жимс идэж болохгүй. Харин зөвшөөрөгдсөн жимс, ногоогоор смүти хийж ууж болно.
11. Эрүүл мэндийн шалтгааны улмаас шар буурцагны бүтээгдэхүүн, үүнээс гадна эрүүл мэндэд ашигтай генийн өөрчлөлтөнд ороогүй гэсэн бүтээгдэхүүнүүд, мөн нүүрс ус багатай ч цавуулагтай улаан буудайн төрлүүдийг зөвшөөрөхгүй.
12. Шошны төрлийн ургамал (шош, вандуй, арвай, самар гэх мэт). Шошнууд нь нүүрс ус ихтэйгээс гадна лектин, фитат агуулдаг ба энэ нь шингэц муутай байдаг.
Жич: Монголын бэлчээрийн малын сүү (тодорхой хэмжээнд), сүүн бүтээгдэхүүн нь зөвшөөрөгдсөн байдаг. Ялангуяа шар тос, цөцгий зэрэг нь өөх тосны өндөр агууламжтай байдаг тул кето хооллолтонд маш тохиромжтой.







0 Сэтгэгдэл:
Post a Comment