Кето хооллолтонд өргөн хэрэглэгддэг сахар оруулагчийг 3 төрөлд хувааж үздэг.
• Байгалийн бус сахар буюу химийн найрлагатай сахар • Байгалийн сахар буюу ургамлаас гаргаж авсан сахар
• Sugar alcohols буюу эрдэнэ шиш, улаан буудай, төмс, хус зэргээс гаргаж авсан сахар
• Байгалийн бус сахар: Энэ төрлийн сахар орлуулагч нь ердийн сахарнаас илүү хүчтэй амттай байдаг учраас хүчтэй сахар орлуулагч гэж нэрлэгддэг. Энгийн сахарнаас бага хэрэглэгддэг нь давуу тал болж өгдөг. Эдгээр сахар орлуулагч нь синтетик химийн найрлагатай учраас чихэрлэг амтны мэдрэмжийг өдөөдөг.
• Байгалийн сахар:
Stevia: Энэхүү сахарыг Stevia rebaudiana ургамлаас гаргаж авдаг. Үүний навч нь энгийн сахарнаас 15-аас 30 дахин их чихэрлэг амттай байдаг ба нунтаг, өтгөрүүлсэн шингэн хэлбэрээр байдаг. Кето хоолтнууд өргөн хэрэглэдэг.
Monk Fruit: Monk fruit нь зүүн өмнөд Азид ургадаг бөгөөд байгалийн гаралтай илчлэггүй сахар юм. Амт нь Stevia-аас илүү боловч үнийн хувьд өндөр учраас хэрэглээ нь харьцангуй бага юм.
• Sugar alcohols: Sugar alcohols нь янз бүрийн хэлбэртэй байдаг ба кето хоолтнууд маш өргөн хэрэглэдэг. Гол анхаарах зүйл нь бусад төрлийн сахарыг бодвол хоол боловсруулалтанд асуудал үүсгэх талтай. Энэ нь гэдэс базлах, дотор муухайрах (бөөлжих), гүйлгэх шинж тэмдгүүдээр илэрдэг.
Жич: Гликемик индексийн талаар мэдээллийн ЭНД дарж уншаарай.
Эх сурвалж: https://www.ketoconnect.net/
Жич: Гликемик индексийн талаар мэдээллийн ЭНД дарж уншаарай.
Эх сурвалж: https://www.ketoconnect.net/







0 Сэтгэгдэл:
Post a Comment