Орц (4 аяга зайрмаг):
Гүзээлзгэнэтэй зайрмаг
• 200 гр гүзээлзгэнэ
• 150 гр цөцгийн тос (sour cream)
• 200 гр өтгөрүүлсэн сүү (heavy cream)
• 2 хоолны халбага stevia сахар орлуулагч
Шоколадтай зайрмаг
• 2 хоолны халбага нунтаг какао
• 200 гр цөцгийн тос (sour cream)
• 250 гр өтгөрүүлсэн сүү (heavy cream)
• 2 хоолны халбага stevia сахар орлуулагч
Ногооны цайтай зайрмаг
• 3 хоолны халбага нунтаг ногоон цай
• 200 гр цөцгийн тос (sour cream)
• 250 гр өтгөрүүлсэн сүү (heavy cream)
• 2 хоолны халбага stevia сахар орлуулагч
Хийх заавар:
Гүзээлзгэнэтэй зайрмаг
• Цахилгаан холигчинд гүзээлзгэнээ 1 хоолны халбага сахар орлуулагчтай хийж шингэн болтол холино.
• Гүзээлзгэнэний холимог дээрээ цөцгийн тосоо хийж сайтар холино.
• Өөр саванд өтгөрүүлсэн сүү болон үлдсэн 1 хоолны халбага сахар оруулагчаа хийн цахилгаан гар холигчоор хөвсийтөл нь хутгана.
• Гүзээлзгэнэ, цөцгийн тосны холимог дээрээ өтгөрүүлсэн сүүний холимогоо хийж жигд өнгөтэй болох хүртэл хутгана. Ингэснээр зайрмагны хольц маань бэлэн болно.
• Зайрмагны хольцоо саванд хийж зайрмагдтал нь хөлдөөгчинд хийнэ.
Шоколадтай зайрмаг
• Нунтаг какао, 1 хоолны халбага сахар орлуулагч болон цөцгийн тосоо 1 саванд хийж сайтар холино.
• Өөр саванд өтгөрүүлсэн сүү болон үлдсэн 1 хоолны халбага сахар оруулагчаа хийн цахилгаан гар холигчоор хөвсийтөл нь хутгана.
• Нунтаг какао, цөцгийн тосны холимог дээрээ өтгөрүүлсэн сүүний холимогоо
хийж жигд өнгөтэй болох хүртэл хутгана. Ингэснээр зайрмагны хольц маань
бэлэн болно.
• Зайрмагны хольцоо саванд хийж зайрмагдтал нь хөлдөөгчинд хийнэ.
Ногоон цайтай зайрмаг
• Нунтаг ногоон цай, 1 хоолны халбага сахар орлуулагч болон цөцгийн тосоо 1 саванд хийж сайтар холино.
• Өөр саванд өтгөрүүлсэн сүү болон үлдсэн 1 хоолны халбага сахар оруулагчаа хийн цахилгаан гар холигчоор хөвсийтөл нь хутгана.
• Нунтаг какао, цөцгийн тосны холимог дээрээ өтгөрүүлсэн сүүний холимогоо
хийж жигд өнгөтэй болох хүртэл хутгана. Ингэснээр зайрмагны хольц маань
бэлэн болно.
• Зайрмагны хольцоо саванд хийж зайрмагдтал нь хөлдөөгчинд хийнэ.
Шим тэжээл (1 аяга зайрмаг):
Гүзээлзгэнэтэй зайрмаг
• Нүүрс ус: 6 гр
• Эслэг: 1 гр
• Өөх тос: 25 гр
• Уураг: 3 гр
• Илчлэг: 262 ккал
Шоколадтай зайрмаг
• Нүүрс ус: 5 гр
• Эслэг: 1 гр
• Өөх тос: 33 гр
• Уураг: 4 гр
• Илчлэг: 318 ккал
Ногооны цайтай зайрмаг
• Нүүрс ус: 4 гр
• Эслэг: 3 гр
• Өөх тос: 32 гр
• Уураг: 5 гр
• Илчлэг: 336 ккал
* Жич: Зайрмагны шим тэжээл миний хэрэглэсэн хүнсний материалаар тооцож гарсан. Хүн хүний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн өөр учраас шим тэжээл өөр гарах байх.
* Жичийн жич: Амттанг болон гурилан бүтээгдэхүүнийг хэдий кетод зөвшөөрдөг хүнсээр хийсэн ч гэсэн өдөрт авах шим тэжээл (макро)-дээ тохируулан хэрэглээрэй.















0 Сэтгэгдэл:
Post a Comment