2019/05/10

Keto cheese sauce - Кето бяслагны соус


Орц (4 хүний порц):
• 1/4 аяга өтгөрүүлсэн (60мл) whipping cream
• 2 хоолны халбага (28гр) масло
• 1/4 аяга (60мл) бяслагны крем (cream cheese)
• 1/2 аяга (60гр) үрсэн буюу нунтаг cheddar бяслаг
• 1-2 хоолны халбага ус
+ чимх давс
+ хар перц
+ хэрчсэн яншуй

Өөрийн сонголтоор амтлагчууд нэмж хийж болно.
+ Давс
+ Сармисны нунтаг
+ Сонгинын нунтаг
+ Хар перц
+ Хэрчсэн амтлагч ногоонууд гэх мэт

Хийх заавар:
Жижиг саванд орцуудаа хийж дунд зэргийн гал дээр хутгаж хайлуулаад сонгосон амтлагчаа нэмнэ. Хэт өтгөрвөл ус нэмж болно шүү.
Энэ соус нь жигнэсэн ногоо, чанасан ба шарсан мах, загасанд илүү тохиромжтой. Хадгалахад тохиромжгүй.
Шимт тэжээл (4 хүний порц):
• Нүүрс ус: 1.0 гр
• Эслэг: 0.1 гр
• Өөх тос: 10.6 гр
• Уураг: 5.1 гр
• Илчлэг: 203 ккал

2 comments:

  1. энэ ёстой гоё оо идмээр санагдчихлаа Мундаг юмаа

    ReplyDelete
    Replies
    1. Хийхэд амархан шүү. Хийж үзээд сэтгэгдлээ хуваалцаарай

      Delete