2019/05/01

Keto tortilla - Цуйвангийн гурил


Орц: 
• 8 ширхэг өндөгний цагаан
• 1/3 аяга коконат гурил
• 10 хоолны халбага ус
• 1/4 цайны халбага исгэгч
• 1/4 цайны халбага давс


Хийх заавар:
Бүх орцыг нийлүүлэн маш сайн хутгаж өгнө. Зуухаа дунд зэргийн гал дээр тохируулж хайруулын тавгаа тосолж халаана. Хэмжүүртэй аяганы 1/4-ийг сонгож бэлдмэлээсээ хутган хайруулын тавагтаа хийн жигд нимгэн тарааж 2 талаар нь хайрч болгоно.
 
*Кето хоолтон Megha-гийн Keto tortilla хийдэг жороор хийсэн.

Шим тэжээл (Энд зөвхөн гурилны шимт тэжээлийг тооцсон болно. Бусад мах, ногооны шимт тэжээлээ нэмж тооцоорой )
• Нүүрс ус: 2.75 гр 
• Эслэг: 3.25 гр 
• Өөх тос: 1.5 гр 
• Уураг: 8.5 гр 
• Илчлэг: 75 ккал

 

1 comment: