2019/04/15

Keto pancake - Кето шарвин


Орц:
* 4 ширхэг өндөг
* 1/4 аяга наргилын тос (coconut oil)
* 1/4 аяга цөцгий
* 1/4 аяга наргилын гурил (coconut flour)
* 1/2 цайны халбага исгэгч
* Чимх давс

Хийх арга:
Саванд коконат тосоо хайлуулаад өндөг, цөцгийгөө нэмж хийнэ. Өөр саванд гурил, исгэгч, давсаа хольсны дараа нийлүүлж сайтар хутгана. Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халааж тослоод зуурмагаас таслан авч 2 талаар нь шарлатал (ойролцоогоор 2-3 минут) нь хайрч болгоно. Зөвшөөрөгдөх жимс болон цөцгийгөөр амталж идээрэй.
Хайрч байгаа зуурмаг дээрээ нунтагласан алмонд самар болон нэрс жимс тавиад шарж болговол илүү амттай шүү.

Шим тэжээл:
2 хүний орц, нийт 6-10 ширхэг шарвин
* Илчлэг: 1076ккал
* Өөх тос: 100гр
* Уураг: 28гр
* Нүүрс ус: 10гр; эслэг 10гр

1 comment:

  1. Зааврын дагуу хийхэд их гоё боллоо. 2 хүүхэд маань их дуртай идсэн. Баярлалаа

    ReplyDelete