2019/04/09

Кето хооллолтын тухай товчхон

Хүний бие нь нүүрс ус болон өөх тосноос энергээ авч байдаг. Бид нүүрс ус ихээр агуулсан хоол хүнс (чихэр шоколад, гурил будаа гэх мэт) ихээр хэрэглээд байх үед бие маань эдгээрээс энергиэ аваад зарцуулагдаагүй үлдсэн нүүрс ус нь өөх тос болон биед хадгалагдан үлддэг. Кето хооллолтын үед хоногт хоол хүнсээр авах нүүрс усыг багасгаж өгснөөр хуримтлагдсан өөх тосоо задалж биеийн эд эсийг энергээр хангаж өгдөг. Хоногт авах нүүрс усны хэмжээгээ 20 гр хүртэл бууруулж 2-5 хоног хооллоход биед хадгалагдсан өөх маань хайлж эхэлдэг.

Кето хооллолтын үндсэн зарчим хоногт идэх хоол хүнсний :
- 75% сайн өөх тос
- 20% уураг
- 5% нүүрс ус байхаар тооцсон байдаг байна.

Кето хооллолт нь зөвхөн илүүдэл жин хасахаас гадна чихрийн шижин өвчин, бодисын солилцооны эмгэг, зөнөглөх, нойрны эмгэг, хорт хавдраас сэргийлэх болон зарин эмчилгээтэй хавсарч үр дүнтэй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан гэсэн судалгаа байдаг юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment