2019/06/21

Keto spaghetti - Кето шпагетти


Орц - Ingredients:

• 110 гр машиндсан мах
• 1 ширхэг ногоон хулуу
• 2 хумс саримас
• 1/4 аяга сонгино
• 1 аяга улаан лооль
• 1 хоолны халбага тос (авокадо, чидун)
• 1 хоолны халбага масло
• 2 хоолны халбага нунтаг Parmesan бяслаг

• 4 oz minced beef
• 1 large zucchini
• 2 clove garlic
• 1/4 cup onion
• 1 cup tomato
• 1 tablespoon avocado oil
• 1 tablespoon butter
• 2 tablespoon Parmesan cheese


Заавар - Instructions:

1. Хулуугаа угааж үзүүр хэсгийг зүсэж аваад зориулалтын (гоймон хэлбэртэй болгох) зүсэгчээр (харандаа үзүүрлэх мэт) хулууны гоймонгоо бэлдэнэ. 
2. Халаасан хайруулын тавганд тос (шар тос, масло, авокадоны мөн чидуны тос) хийн хэрчсэн саримасны хагасыг хийн шаргал болтол хуурсны дараа бэлдсэн хулууны гоймонгоо хийж давсаар амтлан 3-4 минут хуурч болгоод авна. Хулууг хэт удаан болговол өөрийнх нь шүүс ялгарч улцайдаг.
3. Өөр хайруулын таваг эсвэл тогоонд тос хийж саримас, сонгиноо хуурч, махаа нэмэн амталж болгоно.
4. Хэрчиж бэлдсэн улаан лоолийг махан дээрээсээ нэмэн дунд зэргийн гал дээр жигнэж болгоно. 
5. Бэлэн болсон хулууны гоймонгоо тавгандаа хийсний дараа амталж болгосон махаа хийн дээрээс нь бяслагны үүрмэгээ цацаж амтархан идээрэй.

3 comments:

  1. sain uu.. Ene goy goimon xelbert oruulj bgaa xerchigchig xaanaas olox uu?

    ReplyDelete
  2. сайн байна уу. Би 3 сарын дотор 17кг хасах шаардлагатай байгаа юмаа дэглэмээ сайн бариж хооловол чадах болов уу

    ReplyDelete