2019/06/22

Red pesto - Улаан лоолийн нухаш

 
Oрц - Ingredients:
 
• 1 аяга жижиг улаан лооль
• 1/4 аяга кэшю самар
• 1/2 (тал) нимбэгийн шүүс
• 1 аяга basil навч
• 1/2 аяга саримастай чидуны тос
• 1/2 аяга Parmesan бяслаг
• 1/2 цайны халбага сармисны нунтаг
• 1/2 цайны халбага давс

• 1 cup mini tomatoes
• 1/4 cup cashew nuts
• 1/2 lemon juice
• 1 cup fresh basil
• 1/2 cup olive oil with garlic
• 1/2 cup Parmesan
• 1/2 tsp garlic powder
• 1/2 tsp salt 


Хийх заавар - Instructions:
 
1. Basil навчаа угаана, тал лемоны шүүсийг шахаж бэлдэнэ.
2. Бүх орцоо цахилгаан бутлагчтай холигчид хийж нэгэн жигд холимог болтол сайтар хутгана.
3. Бэлэн болсон нухшийг шилэн саванд хийн хөргөгчид 1-2 долоо хоног хадгалан хэрэглэж болно.
4. Удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл хэрэглэх хэмжээгээр жижиглэн савлаж (мөсний сав ашиглан) хөлдөөж хүнсний зориулалтын уутанд хийн 6 сар хүртэл хадгалж болно.

1. Wash the basil, juice the lemon
2. All ingredients mixture.
3. When done the mixture in a glass jar, can keep in the fridge for up to 1-2 weeks.
4. If you want to preserve longer, freeze it in manageable portion sizes by putting it in an ice-cube tray and keep in a plastic bag in the freezer for up to 6 months.


Шим тэжээл (хэрэглэх хэмжээ 1 хоолны халбага) - Nutritional information (serving size 1 tbsp):

• Нүүрс ус: 1.3 гр
• Эслэг: 0.5 гр
• Уураг: 0.9 гр
• Өөх тос: 6.3 гр
• Илчлэг: 64.8 ккал

• Net carbs: 1.3 g
• Fiber: 0.5 g
• Protein: 0.9g
• Fat: 6.3g
• Calories: 64.8 kcal

0 Сэтгэгдэл:

Post a Comment