2019/07/25

Илүүдэл жингээ хасах уу? эсвэл Турах уу?

Сүүлийн үед таньдаг, таньдаггүй хүмүүс надад хандан...
• Яаж турах вэ?
• Чи аймар туржээ!
• Ямар бүтээгдэхүүн хэрэглэж турсан бэ?
• Тураагаад өг?!
• Турмаар байна! гэх мэтчилэн бичиж, ярих нь ихэсчихлээ.


"Яаж турсын", "Аймар туржээ" гэж хэлж, асууж байгаа хүмүүст "би тураагүй ээ, зүгээр л илүүдэл жингээ хассан юм шүү, турна гэдэг үг үүнд тохирохгүй" гэсэн хариу хэлдэг. Турах, тураал, туранхай гэх үгнүүдийг монгол хэлний тайлбар толь дээрх утгуудыг харвал:

• Турах: Туранхай, эцэнхий болох, турхан болох - мал турах (мал эцэж сульдах), хүн турах (хүн эцэж сульдах), эцэх турах [хоршоо] (а. Эцэнхий туранхай болох; б. Ядрах; в. Ихэд өлссөнөөс сульдаж ядрах).

• Тураал: Хоол тэжээлийн дутагдлаас хүн, амьтны бие эрхтэн хэвийн жингээ алдах эмгэг, тураал ихтэй (маш их турсан), тураалд орох (турахын туйлд хүрэх)
• Туранхай: Хүн, мал амьтан эцэнхий, турхан, туранхай мал (тарга хүч муутай мал), туранхай турсага (маш туранхай малыг муушаасан нь), туранхай хүүхэд (эцэнхий турьхан хүүхэд), эцэнхий туранхай [хоршоо] (хүн, мал амьтны хүч таргагүй, турь муутай байдал), туранхай туригар [хоршоо] (туранхай өндөр нарийн);
Тиймээс blog-ийн маань уншигч, facebook page-ийн маань дагагч та нар маань "турах" гэдэг үгийг мартаад бүгдээрээ "эрүүлжих, илүүдэл жингээсээ салах" гэж хэлж, ярьж, бичиж хэвшээрэй.

1 comment:

  1. Зөв шүү.Гоолиг болох, илүүдэл жингээ хасах, хэвийн жиндээд очих, эрүүлжих гэх зэргээр эерэг ярьж бичих нь зүйтэй

    ReplyDelete